Loading...

Мэдээ мэдээлэл

Монголын багш нарын баярын 60 дахь өдөр, Дэлхийн багш нарын баярын 33 дахь өдрийн баярын мэндийг дэвшүүлье!
Монголын багш нарын баярын 60 дахь өдөр, Дэлхийн багш нарын баярын 33 дахь өдрийн баярын мэндийг дэвшүүлье!
2026.10.02
Жил бүрийн 10 дугаар сарын 5-нд Дэлхийн багш нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил тус өдрийг дэлхий нийтээр 33 дахь удаагаа тэмдэглэж байгаа бол Монгол Улсад Багш нарын баярын өдрийг 60 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна.Энэхүү өдрийг тохиолдуулан боловсролын салбарт мэдлэг, туршлага, ур чадвараа зориулж, хүүхэд бүрийн хөгжил, төлөвшил, ирээдүйн төлөө хичээн ажиллаж буй нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэдээ баярын мэнд хүргэе.Багшийн хөдөлмөр бол зөвхөн эрдэм мэдлэг түгээхээс гадна хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлж, зөв хүн болон төлөвшихөд нь чиглүүлэн, нийгмийн ирээдүйг бүтээх эрхэм үйлс билээ.Иймд эрдэм мэдлэгийн гэрэл гэгээг түгээн дэлгэрүүлж, хойч үеийн боловсрол, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.Монголын багш нарын баярын 60 дахь өдөр, Дэлхийн багш нарын баярын 33 дахь өдрийн баярын мэндийг дэвшүүлье!
2026 оны Монгол хэл бичгийн болон Элсэлтийн Шалгалтын бүртгэл эхэллээ
2026 оны Монгол хэл бичгийн болон Элсэлтийн Шалгалтын бүртгэл эхэллээ
2026.10.01
2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2026 оны аравдугаар сарын 1-ний 09:00 цагт эхэлж, 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны 18:00 цагт дуусна.Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдана.Шалгалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана. /Бүртгэлийн дугаар, нууц үг бүртгүүлсэн и-мэйл хаягт очно/3*4 хэмжээтэй цээж зураг файлаар оруулна. /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд устгагдах болно/Элсэлтийн шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос дээшийг сонгож бүртгүүлнэ.Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 20,000 төгрөг байна.Шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.Хөгжлийн онцлогтой иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадалгаа/-ыг бүртгэлийн хугацаанд Боловсролын Үнэлгээний Төвд ирүүлнэ. Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг улс орон даяар эхэллээ
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг улс орон даяар эхэллээ
2026.09.30
2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг улсын хэмжээнд албан ёсоор эхэллээ.Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэг болон эрсдэлт хүчин зүйлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах нь төрийн бодлогын чухал зорилтын нэг юм.Энэ хүрээнд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээтэй уялдуулан Засгийн газрын 2026 оны 301 дүгээр тогтоолоор уг үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар үзлэг зохион байгуулах удирдамжийг баталж, хоёр салбар хамтран хэрэгжүүлж байна.Энэ удаагийн үзлэгт:Цэцэрлэгийн дунд бүлгийн 3 настай хүүхэд;Ерөнхий боловсролын сургуулийн 6, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт тохирсон цогц үзлэг, үнэлгээнд хамруулна.Үзлэгийн гол онцлог нь хүүхдийг эмнэлэгт ирэхийг хүлээх бус, харин хүүхдийн сурч, хөгжиж буй цэцэрлэг, сургуулийн орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулж байгаад оршино.Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл авч байгаа бөгөөд хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан бөглөх асуумжийг ашиглан эрсдэлийг илүү нарийвчлан тодорхойлох боломж бүрдүүлж байна.Эрүүл мэнд, боловсролын салбар хамтран үзлэгийн удирдамж, насны бүлэг тус бүрийн үзлэгийн маягт, асуумжийг боловсруулж, эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэдээллийн системийн уялдаа болон санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэн бэлтгэл ажлыг хангалаа.Энэхүү ажлын хамгийн чухал үр дүн нь хүүхдийн өвчин эмгэг, эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай хүүхдийг дараагийн шатны тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбон, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх юм.Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоо чухал. Иймд хүүхдийнхээ асуумжийг үнэн зөв бөглөж, үзлэгт идэвхтэй хамруулан, үзлэгийн дараа эмчийн өгсөн зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалж байна.Хүүхдийн өвчин, эрсдэлийг эрт илрүүлж, цаг алдалгүй арга хэмжээ авах нь хожуу үеийн өндөр өртөгтэй эмчилгээ, хүндрэлээс сэргийлэхийн зэрэгцээ гэр бүл болон эрүүл мэндийн тогтолцоонд учрах ачааллыг бууруулах ач холбогдолтой юм.