Loading...

Мэдээ мэдээлэл

Монголын багш нарын баярын 60 дахь өдөр, Дэлхийн багш нарын баярын 33 дахь өдрийн баярын мэндийг дэвшүүлье!
Монголын багш нарын баярын 60 дахь өдөр, Дэлхийн багш нарын баярын 33 дахь өдрийн баярын мэндийг дэвшүүлье!
2026.10.02
Жил бүрийн 10 дугаар сарын 5-нд Дэлхийн багш нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил тус өдрийг дэлхий нийтээр 33 дахь удаагаа тэмдэглэж байгаа бол Монгол Улсад Багш нарын баярын өдрийг 60 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна.Энэхүү өдрийг тохиолдуулан боловсролын салбарт мэдлэг, туршлага, ур чадвараа зориулж, хүүхэд бүрийн хөгжил, төлөвшил, ирээдүйн төлөө хичээн ажиллаж буй нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэдээ баярын мэнд хүргэе.Багшийн хөдөлмөр бол зөвхөн эрдэм мэдлэг түгээхээс гадна хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлж, зөв хүн болон төлөвшихөд нь чиглүүлэн, нийгмийн ирээдүйг бүтээх эрхэм үйлс билээ.Иймд эрдэм мэдлэгийн гэрэл гэгээг түгээн дэлгэрүүлж, хойч үеийн боловсрол, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.Монголын багш нарын баярын 60 дахь өдөр, Дэлхийн багш нарын баярын 33 дахь өдрийн баярын мэндийг дэвшүүлье!
2026 оны Монгол хэл бичгийн болон Элсэлтийн Шалгалтын бүртгэл эхэллээ
2026 оны Монгол хэл бичгийн болон Элсэлтийн Шалгалтын бүртгэл эхэллээ
2026.10.01
2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2026 оны аравдугаар сарын 1-ний 09:00 цагт эхэлж, 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны 18:00 цагт дуусна.Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдана.Шалгалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана. /Бүртгэлийн дугаар, нууц үг бүртгүүлсэн и-мэйл хаягт очно/3*4 хэмжээтэй цээж зураг файлаар оруулна. /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд устгагдах болно/Элсэлтийн шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос дээшийг сонгож бүртгүүлнэ.Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 20,000 төгрөг байна.Шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.Хөгжлийн онцлогтой иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадалгаа/-ыг бүртгэлийн хугацаанд Боловсролын Үнэлгээний Төвд ирүүлнэ. Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв